АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй утсаар ярихдаа “Умард Солонгосын эрх баригчдын баримталж бодлогыг өөрчлүүлэхийн тулд тэдэнд үзүүлэх шахалтыг улам чангатгах тал дээр нэгдмэл байр суурь баримтлах” тухай асуудлыг хэлэлцсэн байна.
“Хоёр орны удирдагчид Умард Солонгосын зүгээс өсөн нэмэгдэж буй аюул занал болон тус улсын эрх баригч дэглэмийг аюултай замаас гаргахын тулд түүнд үзүүлж буй шахалтаа улам чангатгах талаар ярилцсан” гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд онцолжээ.
“АНУ-Японы холбоо нь Умард Солонгосын зүгээс ирэх аливаа заналхийллийг сөрөн зогсоход бэлэн байгаа гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр онцлон тэмдэглэснийг Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. Д.Трамп, Ш.Абэ нар бүс нутаг болон дэлхий дахиныг хамарсан асуудлуудаар санал бодлоо солилцсоны дээр Гамбургт болох “Их 20”-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр удирдагч утсаар ярихын өмнө Киодо агентлаг Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Коичи Хагиуду-гийн хэлснийг иш татан мэдээлэхдээ “хоёр орны удирдагчид Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хамтран гурван талын уулзалт хийхээр тохиролцсон” гэж байсан юм.
Г.Пүрэвсүрэн
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.