Завхан аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэв

1 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 километрийн зайд өнөөдөр 08:35:41 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Алдархаан сумын төв болон тухайн бүс нутагт нутаглаж буй малчдад сул мэдрэгдсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учраагүй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.