С.Бямбацогт: БАГА ДУНД ОРЛОГОТОЙ ИРГЭДЭЭ ХХОАТ-ААС БҮРЭН ЧӨЛӨӨЛЛӨӨ

3 цагийн өмнө Парламент


УИХ-ын дарга С.Бямбацогт ХХОАТ-ын тухай хуулийг шинэчилсэн талаар тодруулга хийв.

Тэрбээр “Энэхүү хуулийг шинэчилсэн нь үнийн өсөлтөөс бага, дунд орлоготой иргэдээ хамгаалж, орлогыг нь нэмэгдүүлэх зорилготой юм. Ингэснээр 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг ХХОАТ-аас бүрэн чөлөөллөө.

792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод ердөө нэг хувийн ТАТВАР ногдуулахаар боллоо. Үүнд нийт 1.4 сая иргэн хамрагдаж, сард дунджаар 160 мянган төгрөг, жилд дунджаар хоёр сая төгрөг ажил хөдөлмөр эрхэлж буй иргэнд үлдэнэ.

Мөн 1.5 тэрбум хүртэлх орлоготой хувь хүн, 2.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүдийн татварыг нэг хувь болгож буурууллаа.

НӨАТ-ын босго 50 сая байсныг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.

10 тэрбум хүртэлх орлоготой ААН-ээс авдаг 25 хувийн татварыг 15 хувь болгож буурууллаа.

Энэхүү хуулийг шинэчилсэнээр төрийн бодлогын төвд иргэдийн амьдрал, ажил бизнес хийдэг хүмүүс байх ёстой. Иргэдээ дэмжсэн, айл өрхийн амьжиргааг хамгаалж, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн УХААЛАГ БОДЛОГЫГ тууштай хэрэгжүүлнэ” гэлээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.