Отгонтэнгэр хайрхны тайх ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

2 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэрт орших Отгонтэнгэр хайрхан уулын төрийн тахилгыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар 1995 онд зарлиг гарган сэргээсэн.

Цагдаагийн байгууллагаас энэ удаагийн тахилгыг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулах үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 127 алба хаагч, 23 автомашин, 8 мотоцикль, 10 морьтойгоор гүйцэтгэж байна.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.