
Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Довын гуанз” гэдэг газар суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Toyota Prius Alpha” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Toyota Prius” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашины зорчигч иргэн Г (54 настай, эрэгтэй) зүүн хөл хэсгээрээ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.