
Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд газрын маргаантай байршилд барилга барьж эхэлсэн. Тус хэсэгт барилгажилт ихтэй, шигүү хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж хомс байдаг учраас иргэд эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Улмаар барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргажээ.
Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Газар олголттой холбоотой стандартуудыг зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд цаашид барилгажилт ихтэй газруудад орон сууцны зөвшөөрөл олгохгүй. Ингээд иргэн төвтэй хот байгуулахын тулд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байгуулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай ч стандартын дагуу үргэлжлэх ёстой. Бид бизнес эрхлэгчдээ дэмжинэ.
Ингэхдээ гагцхүү барилгажилт хэрэгтэй байгаа газруудад бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах болно. Натур орчимд барилгажилт ихтэй, маш шигүү бөгөөд яаралтай нөхцөлд галын машин, түргэн тусламж орох боломжгүй, стандарт бус нөхцөл байдал бий болжээ. Энэ хэсэгт орон сууц болон үйлчилгээний зориулалтаар барилга барихгүй. Гэхдээ бид компанийг хохироож болохгүй. Цаашид судалж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна.
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.