ОБЕГ: Осолдогчийн талаас хөдөлгөөн, шуум байхгүй байна

9 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Өчигдөр орой 22:00 цагт техник хэрэгслийг хамгийн доод цэгтээ тактикийн түвшинд аваачсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 5 метр ухсан.

Осолдогчийн талаас хөдөлгөөн шуум байхгүй байна. Хөрсний байдал нягт ихтэй, шаварлаг, зарим газраа хайргатай усархаг байна.

Ослын голомтод ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09 дүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн Цагдаагийн газар, холбогдох байгууллагын нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна” гэв.

Хүүхэд унасан газар:

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.