“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авах ажиллагаатай холбоотой хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан тус үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга асан Ж.Ганзоригт шүүхээс найман жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрх хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Түүнийг Авлигатай тэмцэх газраас 2021 оны хавар саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-т бусдад хууль бус давуу байдал бий болгож, 301.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байдаг. Улмаар уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Энэ хэрэгт Ж.Ганзоригоос гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэргэжилтэн О.Марал-Эрдэнэ холбогдон шалгагдсан бөгөөд тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдээс авлига, хахууль авч, бусдад давуу байдал олгосон хэрэгт сэжиглэж байсан юм.
5 цагийн өмнө
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.