Гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс болон цахим сүлжээгээр дамжуулан худалдан борлуулах зөрчил их байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Хуурамч архинд ихэвчлэн метанол болон төрөл бүрийн химийн бодис агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, метанол буюу метилийн спирт нь үнэр амт өнгө зэргээрээ архитай ижил бөгөөд үүнийг ихэвчлэн будаг шингэлэгч, уусгагч, антифриз болон формальдегид үйлдвэрлэхэд өргөн ашигладаг аж. Метанол нь хүний биед задрахдаа харааны мэдрэлийг гэмтээж сохор болгох, төв мэдрэлийн системийг хордуулж амь насанд хүрэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
2025 онд гарал үүсэл нь тодорхойгүй 10,5 тонн буюу 8 мянга гаруй шил архи, вискиг хураан авч устгалд оруулсан байна.
Мөн онд архи согтууруулах ундааг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн хилээр хууль бусаар оруулж ирэхийг завдсан 96 зөрчил бүргэгдсэн байна. Өнгөрсөн онд Нийслэлийн түргэн тусламжийн төвд архинд хордсон гэх 15800 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Иргэд согтууруулах төрлийн зүйл худалдан авахдаа “e-barimt” аппликэйшнээр нэвтрэн төлбөрийн баримт уншуулдаг хэсэгт дарж тухайн бүтээгдэхүүний акц дээр байрлах QR кодыг уншуулан гарал үүслийг нь шалгах боломжтой болсон. Иймд иргэд цахим орчинд байршуулсан хямд үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
2026-05-18
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.