БНСУ-ын Мужу хотод болж буй таеквондогийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр дахин нэг ялалт байгуулж шилдэг наймд үлдлээ.
Наймд үлдэх хариуцлагатай тулаанаа Доминиканы таеквондоч Пие Луйстай хийж 11:10 ялсан байна. Өрсөлдөгч нь 23 настай, дэлхийн чансааны 11 дүгээрт бичигддэг тамирчин юм.
ААШТ-ий мөнгөн медальт, Инчёны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр тулалдаж гурван ялалт байгуулаад байна.
Тэрбээр эхний учраа Украйны Пойденок Игорийг 21:19 ялж улмаар Сербийн Гладович Милошийг 18:9 хожсон юм.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.