А.Сумъяа: Хүзүү нь чилээд яваад байдаг хүмүүс анхаарах хэрэгтэй

3 цагийн өмнө Амрах агшин

Эмч зөвлөж байна

 

Хаврын улирал эхлээд ч тэрүү ядрах, хүзүү чилэх, нойрмоглох, хоол идсэний дараа бие хүнд оргих гэх мэт зовиур элбэгших хандлагатай байна уу. Тэгвэл хүний их эмч А.Сумъяа танд дараах зөвлөгөөг өгч байна.

Тэрбээр “Хүзүү нь чилээд яваад байдаг хүмүүс анхаарна биз.

Гүрээний судасны нарийсал бол ЧИМЭЭГҮЙ АЮУЛ юм.

Хүзүүний хоёр талаар байрлах гүрээний судас нь тархийг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангадаг хамгийн чухал зам. Гэвч гаднаас нь харахад хэвийн мэт харагддаг боловч дотор нь юу болж байгааг та мэдэхгүй байж болно.

Энэ үед ямар өөрчлөлт явагддаг вэ?

• Өөх тос, холестерин, үрэвслийн бүтээгдэхүүнүүд судасны хананд аажмаар хуримтлагдана
• Энэ нь товруу (plaque) үүсгэнэ
• Цаг хугацааны явцад товруу томорч
• Судасны хөндий нарийсна
• Цусны урсгал саатна

⚠️ Хамгийн аюултай нь…

Товруу хагарч бүлэн (clot) үүсэх
Эсвэл судас бүрэн бөглөрөх

Энэ үед тархинд цус очихоо болиж, тархины харвалт үүснэ. Тиймээс өөрийгөө анзаарч, цаг алдалгүй оношлогоо, эмчилгээнд орохыг зөвлөж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.