УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэллээ

2026-03-16 Парламент

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлж, Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. Энэ удаагийн чуулганаар нийт 30 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд:

Төсөв, төлөвлөгөө:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль;

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл;

2025 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан.

Эдийн засаг, татвар:

Нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах төсөл;

Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиуд.

Хууль, эрх зүй:

Эрүүгийн хууль, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл;

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл;

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай төсөл;

Улс төрийн намын, Үндэсний их баяр наадмын, Боловсролын ерөнхий, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл.

Засаг захиргаа, чуулганы дэг:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл;

Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл;

2026 оны намрын ээлжит чуулганаар хийх хяналт шалгалтын цаглавар, хэлэлцэх асуудлын тогтоолын төслүүд.

Бусад:

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Нийгмийн ажлын тухай, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль;

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах тухай төсөл;

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.