Жолоодох эрхийн үнэмлэхгүй 17 эмэгтэй зам тээврийн осол гаргажээ

4 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Өнгөрөгч амралтын буюу 2026 оны гуравдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын замд зам тээврийн ноцтой осол гарчээ. Уг ослын талаар Цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар, “Toyota Prius-41” маркийн автомашиныг жолоодох эрхгүй үедээ унаж явсан 17 настай, эмэгтэй У нь “Toyota Prius-30” маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 46 настай, эмэгтэй жолооч П гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна.

Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулиар жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн тээврийн хэрэгсэл эзэмшигч болон жолоодож явсан этгээдэд мөнгөн торгууль ногдуулж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг хуулийн зохицуулалтай.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.