50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасчээ

13 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулжээ.

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотод өдөрт 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог байна.

2025-2026 онд бүртгүүлсэн цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, өнгөрөгч онд 79 мянган тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Харин 2024 онд улсын хэмжээнд 170 мянган импортын бүртгэл хийсэн аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тээврийн хэрэгслийн тоо өсөөгүй бөгөөд олгосон байгаа дугаарын хүрээнд тээврийн хэрэгслийн чанарыг сайжруулж буй. Улаанбаатар хотод авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээтэй холбоотойгоор томоохон аймгууд автотээврийн захтай болсон мэдээллүүд ирсээр байгаа гэнэ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.