Сүүлийн өдрүүдэд автомашин, өвөл зуны сууц шатсан дуудлага нэмэгджээ

3 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 4, гал түймрийн 69 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 38 иргэний аюулгүй байдлыг ханган, 10,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн өвөл зуны сууц, автомашин шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд автомашиныг ил галаар төөнөхгүй байх, пийшин, зуухны битүүмжийг шалгаж, яндангийн цонолтоос сэргийлж галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.