ЦЕГ-аас 16 настай охины амь насаа алдсан хэргийн баримт гэх бичлэг нь хуурамч болохыг мэдээллээ

2026-01-16 Мэдээ, мэдээлэл

 

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 20-21-ний шилжих шөнө Ш-ийн амь насыг хохироосон гэх хэрэг одоогоор шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа. Уг хэрэгтэй холбоотой баримт гэх “ярианы бичлэг“ 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн.

Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл гаргасан байна. Хэрэгт уг ярианы бичлэг нь нотлох баримтаар авагдаагүй, худал мэдээлэл аж. Тиймээс бичлэгийг ямар зорилгоор олон нийтэд түгээснийг тодруулахаар шалгаж байгааг мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.