Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно

3 цагийн өмнө slider

Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хийх уулзалт Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Засгийн газрын тэргүүн дараах асуудлыг онцлон мэдэгдлээ. Тодруулбал, тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг нь орон нутаг олгодог болгож цэгцэлнэ гэлээ. Мөн орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээ мэдэгдэв.

Түүнчлэн эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал бий болгож байгаа 3000 дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцлэхээ илэрхийллээ.

Ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.