Ой тогтоолтын спортын дэлхийн чансааг Монголын тамирчид тэргүүлж байна

3 цагийн өмнө Боловсрол

Ой тогтоолтын спортод Монгол Улсын баг, тамирчид дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.

Тодруулбал, 2025 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн нийлбэр оноогоор тодорсон шилдэг таван улсын жагсаалтыг монголчууд тэргүүллээ. Манай шигшээ багийнхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 дахь жилдээ амжилттай оролцохдоо долоон удаа дэлхийн аварга болж, олон улсын тавцанд тэргүүлэгч орны нэг гэдгээ батлан харуулав.

Манай оюуны спортын шигшээ багийнхан 2025 оны отгон тэмцээн болох Дэлхийн Ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн ДАШТ-д 37 тамирчнаа илгээхдээ 90 медалиас 27 алт, 21 мөнгө, 22 хүрэл буюу нийт 66 медаль хүртсэнээс гадна 10 цомын эзэн болж, багаараа үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм. Энэхүү амжилтаараа тэд дэлхийн топ таван орны жагсаалтыг тэргүүлэв. Тэгвэл манай улсын араас Австрали, Хятад, Вьетнам, Алжир эрэмбэлэгджээ.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.