
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37, аврах ажиллагааны 3 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь нас, 2,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийт асран хамгаалагч, эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна. Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдсэн байдаг тул 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг.
Иймээс галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох, утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх, лаа, халаагч төхөөрөмж, ил галаас зайтай байрлуулахыг зөвлөж байна.
6 цагийн өмнө
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
2025-12-16
2025-12-16
2025-12-16
2025-12-16
2025-12-12
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.