Мэдээллийн эрин зуун хурдацтай хөгжиж буй энэ цаг үед манай улсын бизнес болон бусад салбарт “Дата аналитик” буюу иргэдийн хүслийг тогтоож судалдаг орон зай ил хул байна. Эл салбарын бизнес манай улсад цоо шинэ байгааг адтай аавын хүү, ээжийн охин олж хараасай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нийгмийн энэ олон төрлийн хэрэгцээ, өгөгдлийг хураан цуглуулж, олборлон шинжилснээр аливаа шийдвэр гаргалтад хэрэгтэй дүгнэлтийг гаргах нь орчин үед гайхалтай шинэ боломжуудыг бий болгоно.
Тухайлбал, бизнесийн хэрэглээний энгийн жишээнүүдээс авч үзвэл:
-Маркетингийн кампанит ажил төлөвлөх, үр өгөөжийг таамаглах, тооцох, сайжруулахдаа хэрэглэгчдийн өрсөлдөгч рүү хийх шилжилтийг таамаглах, сэргийлэх. Мөн хэрэглэгчийн шилжиж буй шалтгааныг олж тогтооход оршино.
-Борлуулалтын таамаглал хийх гэдэг нь боломжит хэрэглэгчдийн худалдан авалт хийх магадлалыг тооцоолох явдал юм. Энэ хүрээнд хэрэглэгчтэй уулзалт товлох, утсаар ярих, и-мэйл илгээх цагийг илүү оновчтой сонгох гэх мэт.
-Үйл ажиллагааны менежмент гэдэг нь бараа материал, үйлдвэрлэлийн оновчтой хэмжээг таамаглах тухай юм.
-Эрсдэлийн үнэлгээ, менежмент хийх. Тухайлбал, банк санхүү болон даатгалын байгууллагуудын эрсдэлийн үнэлгээнд өргөн хэрэглээтэй.
-Луйвар, залилан таних. Хэрэглэгчийн үйлдэл, зан төлөвийн өгөгдлүүдээс луйврын боломжит тохиолдлыг таньж тогтоох гэх мэт.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.