
Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид 2026 оны төсөвтөө үндсэн цалинг 2 сая 226 мянган төгрөгт хүргэх, оны эцсээр 2 сая 800 мянган төгрөгт хүргэхээр шийдвэрлэнэ. Үүнтэйгээ уялдуулаад Боловсролын байгууллагууд болон цалингийн бүтцийн шинэчлэлийг хийх үүрэг хүлээж байгаа. Уг боломжуудыг бий болгож байгаа учраас ажил хаялт ойрын хугацаанд зогсоно. Чадвал маргааш зогсох байх гэж найдаж байна.
Цаашдаа бид үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг ойлгож байгаа. Үндсэн цалин мэдээж амьдралын баталгаа болж байх ёстой. Мэдээж нэмэлт хөлс бий. Энэ нь үндсэн цалингаас гадна олгогдоод явна. Тэгэхээр цалингийн өөрчлөлт гэдэг нь нэмэлт хөлс биш харин нэмэгдлүүдийн тухайд юм.
Яг одоо бид төсөв дээр багшийн цалингийн нэмэгдлийн талаар суулгахаар ажиллаж байна. Боловсролыг дэмжих жилийнхээ хүрээнд нэлээд том цалингийн бодлогын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Бид шаардлагыг нь бүртгэж авсан учраас ажил хаялт албан ёсоор зогсох ёстой. Учир нь энэ өөрөө хуулийн заалттай. Шаардлагыг албан ёсоор бүртгэлд авсан нь тохиролцоонд хүрсэн явдал. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5-д тохиролцоонд хүрсэн бол дуусгавар болно гэх заалт бий. Энэ заалт хэрэгжих эрх зүйн үндэс нь бүрэн бүрдсэн гэж харж байна” гэлээ.
14 цагийн өмнө
2025-10-31
2025-10-31
89062
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.