Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 автобензин орж ирээд байна

11 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 автобензин байна.

Үүнээс нийт 46 вагон нь буулгалтын өртөөнүүдэд байрлаад байна.

Үүнд:

•Сүхбаатар өртөө – 5 вагон /Толгойт өртөө рүү буулгах зориулалттай/

•Дархан-1 өртөө – 5 вагон

•Дархан-2 өртөө – 2 вагон

•Рашаант өртөө – 8 вагон

•Толгойт өртөө – 12 вагон

•Улаанбаатар өртөө – 19 вагон

Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөж, буулгалтын өртөөд рүү чиглэж буй 41 вагон замд байна.

•Улаанбаатар өртөө рүү – 2 вагон

•Толгойт өртөө рүү – 39 вагон

Замын-Үүд өртөөнд 45 вагонцистерн АИ-92 төрлийн автобензин орж ирээд байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлллээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.