Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өнөөдөр /2025.10.17/ нэгэн зэрэг огцорлоо.
Ардчиллын 35 жилийн түүхэнд УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа нэг өдөр огцорсон түүхэн өдөр боллоо.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг огцруулах саналыг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн байсан ч тэрбээр өөрийн хүсэлтээр албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр гаргасныг УИХ өнөөдөр эцэслэн шийдвэрлэлээ.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд 10 хоногийн өмнө гаргасан байсныг хуулийн хугацаанд нь багтаан УИХ өнөөдөр эцэслэлээ.
Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн бус саналын томъёоллоор санал хураалгаж шийдвэрлэсэн гэдэг маргаан дагуулж буй бөгөөд энэ асуудал Үндсэн хуулийн Цэцэд хүрсэн. Иймээс Цэцээс гарах шийдвэрээс хамаарч Ерөнхий сайдыг огцруулсан асуудал хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт гарна. Хэрвээ УИХ хууль зөрчин Ерөнхий сайдыг огцруулсан болох нь Цэцийн дүгнэлтээр баталгаажвал Засгийн газрыг огцруулсан УИХ-ын өнөөдрийн шийдвэр хүчингүй болох юм.
Мөн УИХ-ын 2024 оны сонгуулиар 68 суудал авсан МАН нэг жил хүрэхгүй хугацаанд хоёр Засгийн газраа огцруулсан онцгой тохиолдол болж байна.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
2025-10-17
2025-10-15
2025-10-15
89035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.