Нийслэлд гал түймрийн 47 дуудлага бүртгэгджээ

8 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 47 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 23 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Гэр, сууцны галын аюулгүй байдлаа шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг ханган, галын аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.