АТГ: Илт зөрчилтэй нэг нэр дэвшигчийн мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн

2025-09-23 Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны есдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 471 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. Улмаар 301 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 170 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгахад илт зөрчилтэй нэг нэр дэвшигчийн мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 78 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.