УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦУУДЫГ ӨНӨӨДӨРТӨӨ БАГТААН ДУЛААНААР ХАНГАНА

2025-09-16 Uncategorized


Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас жил бүрийн есдүгээр сарын 15-нд айл өрхийн дулаан хангамжийг хийдэг. Энэ жил ч мөн ялгаагүй хийж эхэлсэн бөгөөд өнөөдөр Улаанбаатар хот даяар дулаан хангамжийг өгч дуусгана гэлээ. Есдүгээр сарын 15-наас дулаан хангамжийг баруун, зүүн хоёр эх үүсвэрээс хангаж эхэлсэн. Өнөөдөртөө Улаанбаатар бүхий л орон сууцууд дулаанаар хангагдана. Тухайн орон сууцны дулааны шугам сүлжээний засварын ажлаас үүдэн зарим орон сууцны дулаан хангамж хоцорч очихыг үгүйсгэхгүй хэмээсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.