Улаанбаатар-Бээжингийн галт тэрэг МАРГААШ-наас аялж эхэлнэ

2025-06-2 Мэдээ, мэдээлэл


Цар тахлаас хойш таван жил зогссон Улаанбаатар-Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг зургадугаар сарын 3-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо.

Хамгийн эхний зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж, 4-ний өдөр Улаанбаатарт ирнэ. Цаашдаа мягмар гараг бүрийн 07.27 цагт Бээжингээс хөдөлж, лхагва гараг бүрийн 14.35 цагт Улаанбаатарт ирэх аж.

Ирэх пүрэв гараг бүрийн 07.18 цагт Улаанбаатараас хөдөлж, баасан гараг бүрийн 14.35 цагт Бээжинд очих юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.