Сэрэмжлүүлэг: 6 АВТОМАШИН, 9 МОТОЦИКЛ шатжээ

12 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний 13:51 цагт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Баянгол” дэлгүүрийн урд трансформатор шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход дэд станцын аж ахуйн хашаанд хураалттай байсан 36.700 ширхэг электрон тоолуур, “Ssangyong Musso”, “УАЗ 220695”, “Nissan Cabstar”, “УАЗ 220692”, “Ssangyong Istana”, “Nissan ZN2033UBG4” загварын 6 автомашин, 9 ширхэг мотоцикл, хураалттай 15 ширхэг шонгийн мод, 100 метр кабель утас, 0.05 га талбайд шар өвс, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг унтраасан байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.