ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2025-02-18 Мэдээ мэдээлэл

 

ХӨСҮТ-д “Улаанбурханы өвчлөл бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан өгүүлэмжтэй уг халдварын сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж” байгаа аж.

Тиймээс тус төвөөс иргэдэд хандан “Дэлхий дахинд өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдсэн. Тэр дундаа монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол, БНСУ-д 1 тохиолдол, Вьетнам улсад 114 тохиолдол тус тус бүртгэгдэж, дэгдэлт гарч байгаа тул Та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна” гэлээ.

Вакцинд хэрхэн хамрагдах вэ?

-Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

-Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдана.

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:

-Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг

-Халуурах

-Нүдний салст улайх, үрэвсэх

-Хамраас нус гоожих

-Ханиалгах

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

-Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.