Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.9 тэрбум төгрөгөөр өсчээ.
Үүнд уул уурхай олборлолт 130.9 тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 60.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 130.9 тэрбум төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 40.1 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 78.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал, цайрын баяжмал, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.5 хувиас 5.4 дахин өсжээ. Харин мөнгөний баяжмал, чулуун нүүрс, хүрэн нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, цэвэршүүлээгүй алт 0.2 -17.5хувиар буурчээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, шохой, нүүрсэн шахмал түлш, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 4.5 – 58.6 хувиар өсжээ. Харин металл бэлдэц, цэвэр спирт, катодын зэс, гурил, ус, ундаа жүүс, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах, цагаан архи, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.7-79.0 хувиар буурсан байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 741.3 тэрбум төгрөгөөр буурахад нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.0 их наяд төгрөгөөр, газрын тос олборлолтын салбар 21.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Өчигдөр
Өчигдөр
2025-02-20
2025-02-18
87557
31100
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.