Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2024 оны эцэст 2 034.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 445.5 (28 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний зарлага 2024 оны эцэст 2 073.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 521.7 (33.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ийнхүү тус сангийн орлого нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого өмнөх оныхоос 209.1 (32.4 хувь) тэрбум, төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 72.1 (28.6 хувь) тэрбум, төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө 163.4 (23.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин, Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний зардал өсөхөд эмийн үнийн хөнгөлөлтийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 47.5 (52.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Улсын хэмжээнд 2024 оны эцэст эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор 3275.0 мянган хүн даатгуулжээ. Нийт даатгуулагчийн 2 291.2 (70 хувь) мянга нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан, 770.9 (23.5 хувь) мянга нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн, 212.8 (6.5 хувь) мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байгаа аж.
4 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
2025-01-31
2025-01-31
87514
30986
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.