Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу ,томуу төст өвчний дэгдэлтийн үед зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 50 дугаар долоон хоногийн байдлаар томуугийн тархалт дэглэлтийн хэмжээнд байгаа. Өнгөрсөн долоон хоногт 106,000 амбулаторийн үзлэг хийснээс томуугийн өвчлөл есөн хувь байна. Энэ өнгөрсөн долоон хоногоос 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн долоон хоногт 14 мянга орчин дуудлага ирсэн.
Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг ангилбал, ЭМЯ-ны харьяа дөрвөн эрүүл мэндийн байгууллагад 966 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад эрүүлийн байгууллагад 236 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа.
Харин нийслэлийн 10 эрүүл мэндийн байгууллагад 1500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн дүүргүүдийн өрхийн эмнэлгийн уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, ажлын өдөр орой 21 цаг хүртэл, амралтын өдөр 11 цагаас орой 18 цаг хүртэл ажиллуулж байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 600 орчмоор буурсан.
Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулсантай холбоотой. Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны хоёроос дээш насны хүүхдүүдийн тусламж үйлчилгээг “Сэлбэ нэгдсэн” эмнэлэг рүү шилжүүлсэн. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж байгаа. Түүнчлэн өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбарын эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр дэлгэж байна.
Үүнд Баянхошуу орчмын найман хорооны тусламж үйлчилгээг шилжүүлж байгаа юм. Цаашдаа Баянхошуугийн эмнэлэгт жилийн дөрвөн улиралд хүүхдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Томуу, томуу төст өвчин дэгдсэн энэ үед нэмэлтээр ор дэлгэж, байнгын зохион байгуулалтад шилжин ажиллана. Мөн Хан-Уул дүүргийн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 50 орыг нийслэлийн харьяа “Хан Туул хүүхдийн сэргээн засах төв”- д энэ долоо хоногт дэлгэхээр бэлтгэж байна” хэмээн мэдээллээ.
2024-12-24
2024-12-24
2024-12-23
2024-12-23
2024-12-23
2024-12-20
2024-12-18
87426
30683
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.