С.Одонтуяа: Сайжруулсан түлшний хатаалга, стандарт ямар шаттай явж байгааг танилцуулна

7 цагийн өмнө Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сайжруулсан нүүрсний чанар болон утааны талаар иргэдэд нэгдсэн мэдээлэл өгнө. Түлшний нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэнэ. Хатаалга, стандарт, техникийн асуудал нь ямар шаттай явж байгааг танилцуулна. Сайжруулсан түлшний дараагийн шилжилтийг хэрхэн хийх вэ гэдгийг Үндэсний хороо хариуцаж ажиллана. Түүхий нүүрсний хоёр асуудал байна. Зөвшөөрөлтэй хэрэглэж байгаа, зөвшөөрөлгүй хэрэглэж байгаа байгууллагууд байна. Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байгаа газруудад захиргааны хариуцлага ногдуулна. Үүнийг нийслэлийнхэн хариуцна.

Нийслэлд түүхий нүүрсний хоёр асуудал яригдаж байна. Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэж буй газруудад захиргааны арга хэмжээ авна. Мөн түүхий нүүрс хэрэглэж байгаа ААН-үүдэд усан халаалтын зуух ашиглах боломжийг эрэлхийлнэ. Нийслэлд явж буй 1100 гаруй нийтийн тээврийн шатахууныг Евро-5 стандартад шилжүүлсэн. Цаашдаа ногоон шилжилтэд оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Ялангуяа хиймэл оюун ухаанд суурилсан хяналтыг бий болгоно. Агаарын чанарыг 19 байршилд автомат станцаар хэмжиж байгаа. Үр дүнг Agaar.mn сайтаар олон нийтэд хүргэж байгаа. Цаг уурын байгууллагаас маргааш 10.00 цагт бодитоор хэмжиж үзүүлнэ” гэлээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.