“Насны хишиг”-ийг олгож эхэлжээ

2017-06-22 Мэдээ, мэдээлэл

“Насны хишиг”-ийг жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан.

Үүнд:  

-65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

-70-79 настай ахмад настанд наян  мянган төгрөг;

-80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

-90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм.

Энэ удаагийн хишигийг Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан өчигдрөөс эхлэн олгож эхэлжээ. Улсын хэмжээнд 65-69 насны 44696 ахмад, 70-79 насны 52413 ахмад, 80-89 насны 17559 ахмад, 90-ээс дээш насны 2366 ахмад нийт 117,034 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг гэрээт банкуудад илгээж, 10,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Дашрамд дуулгахад, “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой юм.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.