Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байв. Харин Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргажээ. Мөн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүхээс шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хуулийн үндэслэлтэй гэж хүлээж авч шүүх хуралдааныг хойшлууллаа.
Шүүх хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний 10:00 цагт товложээ.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.