Харааны бэрхшээлтэй иргэдийн 17 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна

2024-10-15 Мэдээ, мэдээлэл

Жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу Хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, мөн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг “Олон улсын хараа хамгаалах өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг.

Харааны бэрхшээлтэй иргэдийн 30 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай бөгөөд 17 орчим хувь буюу 2048 иргэн нь ажил хөдөлмөр эрхэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилга, байгууламж, зам талбайн хүртээмжийг сайжруулахад илүү анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.