Цэцэрлэгийн хоёр дахь шатны бүртгэл үргэлжилж байна

2024-09-8 Мэдээ, мэдээлэл


Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 5-нд эхэлсэн бөгөөд 15-ныг хүртэл цахимаар үргэлжилнэ. Цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авна.

Бүртгэлд:

Нэгдүгээр шатны бүртгэлд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой.

Бүртгэлд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.

Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны “Хүн ам өрхийн мэдээллийн систем” ХАӨМС-д түр оршин суух хаягийн бүртгэлээ бүртгүүлсэн байх шаардлагатай.

Элсэлтийн бүртгэлийн хариуг 2024 оны есддүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ.

Сануулахад, нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байснаас 103.999 хүүхэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгосон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.