Бугын эвэр түүхээр яваад баавгайд бариулсан байж болзошгүй хэрэг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 31-ний өдөр тус аймгийн цагдаагийн газарт уг дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газар руу явахад машинтай очих боломжгүй тул 100 км гаруй газрыг мориор туулан очсон байна. Урьдчилсан байдлаар тус аймгийн 50 настай иргэн Б өнгөрсөн сарын 20-ны өдөр бугын эвэр түүх зорилгоор Цагаан-Үүр суманд очиж, тавдугаар сарын 27-ны өдөр ойд явж байхдаа баавгайд бариулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.