Саран дээр гурван сансрын нисгэгч дуулга өмсөөгүй зураг олон нийтийг гайхшруулж, олон янзын таамаг дэвшүүлэхэд хүргэсэн. Тэр ч бүү хэл энэхүү сарны буултан дээрх зургийг TikTok-д онцлохдоо “Саран дээр гурван сансрын нисгэгч малгайгүй цэвэр агаараар амьсгалж буй ховор гэрэл зураг” гэжээ.
Гэвч “Аполло”-гийн 16 сансрын нисгэгчийн гурав нь болох Чарльз М Дьюк, Жон В Янг, Томас К Мэттингли нар саран дээр буух сургуулилтын үеэр энэхүү зургийг авахуулсан байна. Эдгээр гурван сансрын нисгэгчийн Дюк, Янг нар 1972 оны дөрөвдүгээр сарын 21-нд сарны гадаргуу дээр газарджээ. Тэд саран дээр буухдаа дуулга өмссөн байсныг холбогдох албаныхан баталдаг.
Дашрамд дуулгахад, энэхүү зураг нь “Франс Пресс” агентлагийн баримтын шалгалтаар Флорида мужид байрладаг Кеннеди сансрын төвд авсан зураг болох нь батлагдсан байдаг аж.
11 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.