Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг батлан гаргасан байдаг. Энэхүү журмын зарим зүйл заалтаас танилцуулъя.
Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт:
2.1 Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй байна:
2.1.1 Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
2.1.2 Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь
2.1.3 Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
2.1.4 Орон нутагт орон сууц худалдан авахад зээлийн батлан даалтын сан болон даатгагчаас урьдчилгаа төлбөрт баталгаа, батлан даалт гаргаж болно. Баталгаа, батлан даалт гаргаагүй тохиолдолд урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй байна.
2.1.5 ӨОХ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй;
2.1.6 Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2 -аас ихгүй; 2.1.7 Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
2.1.8 Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
2.1.9 Барьцааны зүйл нь энэ журмын 2.6-д заасан шаардлагыг хангасан;
2.1.10 Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх;
2.1.11 Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны зээлийн хэмжээ 150.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тусгажээ.
ЗЭЭЛ ХҮСЭГЧ ИРГЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДАГУУ ТӨЛӨХ ӨР, ТӨЛБӨРГҮЙ БАЙНА
2.5 Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл хүсэгч дараах шаардлагыг хангасан байна:
2.5.1 Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
2.5.2 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
2.5.3 Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрийн зээлийн үлдэгдэлгүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарна;
2.5.4 Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
2.5.5 Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдах;
2.5.6 Барьцаалбар үйлдэх;
2.5.7 Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэх орон сууцны зээлийн хувьд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарахгүй.
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИЙДВЭРЭЭР АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВСАН ОРОН СУУЦ БАЙНА
2.6 Энэ журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээлээр худалдан авах орон сууц буюу зээлийн барьцааны зүйл нь дараах шаардлагыг хангасан байна:
2.6.1 Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон амины орон сууц;
2.6.2 Шинээр ашиглалтад оруулсан орон сууцны хувьд инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан орон сууц;
2.6.3 Ашиглагдаж байгаа орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй байх;
2.6.4 Амины орон сууцны хувьд дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга)-ийн шийдэл бүхий эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад шинээр оруулсан, эсхүл барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй ашиглалтанд байгаа орон сууц байх;
2.6.5 Амины орон сууцны газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас богиногүй байх;
2.6.6 Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдах;
2.6.7 Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол хэлцлийн талууд зөвшөөрсөн байх.
2.7 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн хугацаа, зээлдэгчийн орлоготой холбогдуулан журмын зохицуулалтыг түр хугацаанд өөрчлөн тогтоож болно хэмээн заасан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.