ОБЕГ: Утаажилтын бүсээс 39 иргэнийг гарган ажиллажээ

2024-04-24 Мэдээ, мэдээлэл

Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо орон сууцны байранд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 09:19 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан байна. Утаажилтын бүсээс 39 иргэнийг гарган ажиллажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.