“ХДХВ (+) гэж юу гэсэн утгатай вэ?” энэ асуултад юуны өмнө хариулах хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн буюу ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.
ДОХ нь БЗДХ мөн үү?
Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-аас ялгаатай нь ДОХ-ыг төгс эмчлэх боломжгүй.
Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.
ХДХВ-ийн халдварыг ямар тохиолдолд авахгүй вэ?
-ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт хооллох, хувцас, аяга тавгаа дундаа хэрэглэх, тэврэх, үнсэх, гар барихад
-Жорлонгийн суултуураар, усан санд ороход, ханиах, найтаахад
-Халдвартай хүнтэй хамт амьдрах, ажиллахад халдвар дамжихгүй.
ХДХВ/ДОХ эмчлэгдэх үү?
Сүүлийн жилүүдэд ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд ихээхэн дэвшил гарч байна. Ретровирусийн эсрэг эм (РВЭЭ) байнга шинэчлэгдэн сайжирч ХДХВ-ийн халдвар нь эмчилгээтэй архаг халдварт өвчний ангилалд хамаарах болсон.
Эмчилгээний үр дүн нь ретровирусийн эсрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлж эмийг цаг тухайд нь таслалгүй тогтмол ууж хэвших, эрүүл амьдралын хэв маяг (Архи тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх, биеийн тамираар хичээллэх, эрүүл зөв хоололт) зэргээс хамаарна.
Хамгийн гол нв РВЭЭ-ний үндсэн зарчим нь эмчийн зааврын дагуу эмийг тууштай хэрэглэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.