Сэрэмжлүүлэг: Хайртай амьтнаас чинь ТАНД өвчин халдварлах магадлал бий шүү

2024-02-9 Амрах агшин

 

Муур, нохой амьтнаас хүнд халдварладаг өвчнүүд:

-Галзуу
-Бруцеллёз
-Бэтэг
-Лептоспироз
-Гох хорхойтох өвчин
-Хожгор үлд
-Криптоспиридиз
-Ку чичрэг
-Лейшманиоз
-Нохой, муурын туузан хорхойтох өвчин
-Строгилиодиаз
-Токсокариоз
-Трихинеллёз
-Гэдэсний халдвар
-Гэдсний халдварт өвчнүүд

Халдвар дамжих зам:

-Амьсгалын замаар дамжин халдварлах
-Халдварын вирус, нян, үүсгэгч, шимэгч зэрэг нь гэмтсэн арьс салстаар дамжин халдварлах
-Хамуу, хачиг, бөөс, бүүрэг, шимэгч, биед нэвтэрч, хазах улмаар халдвар дамжуулах
-Ахуйн хавьтал (шүлс, ялгадас, нүд, хамар, амны салст, ялгадасаар бохирлогдсон хөрс, ус,эд зүйлстэй харьцах)
-Халдварын үүсгэгч, шимэгч зэрэг нь хүнсний бүтээгдэхүүнтэй хамт бохирлогдсон гараар дамжин хоол боловсруулах замаар халдварлах.

Хүнд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг:

-Халдвар, хордлогын ерөнхий болон хэсэг газрын шинж тэмдэг илрэх.
-Цочмог, өндөр халуурах, чичрүүдэс хүрэх.
-Бөөлжих, суулгах.
-Цочромтгой болох, ус, дуу, гэрэл, чимээнээс айх.
-Арьс салст, амны хөндийд идээт болон цусархаг тууралт гарах, яр шарх үүсэх.
-Арьс өөхөн эдийн завсар гадны биет, хөдөлгөөн илрэх.
-Харшлах, ханиах, найтаах.
-Бие болон хошногоны амсар загатнах
-Бусад эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болон.

Урьдчилан сэргийлэх арга зам:

Нохойнд:
-Нохойг жил бүр малын эмчид хандаж биеийн ерөнхий үзлэг хийлгэн, 5 өвчний болон галзуугийн эсрэг вакцин тариулах.
-Нохой хоол идэхгүй, ноймоорлын байдал илэрвэл малын эмчид үзүүлэх.
-Эдгэрэхгүй өвчин туссан (жш: галзуу өвчин) бол устгах, халдваргүйжүүлэх шаардлагатай.

Хүнд:
-Нохойнд хазуулах, шүлсдүүлэх, долоолгохоос зайлсхийх.
-Нохойны идүүр, хэвтэр, байр, ялгадас зэрэгт хүрсэн бол гараа сайтар савандаж угаах.
-Нохойд хазуулсан бол эмчийн зааврын дагуу галзуугийн эсрэг вакцин, ийлдсийн бүрэн тунг тариулах шаардлагатай.
-Галзуу өвчний эсрэг эмчилгээ нь зөвхөн вакцин, иилдэс юм.
-Нохойгоо уяатай байлгах.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.