Т.Аюурсайханы үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 1.8 тэрбум төгрөгийг хураана

2024-02-2 Мэдээ, мэдээлэл


“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дуусаж, шийдвэрээ танилцуулсан. Тодруулбал, Т.Аюурсайханд гурван жил хорих ял, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт шүүхээс 5 жил 9 сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 7 жилээр хассан.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөг хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр болсон байдаг.

Тодруулбал, Б.Ганхуягаас хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон 4,999,757,360 төгрөгийг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,987,548,820 төгрөгийг, Т.Аюурсайханаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,800,838,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн аж.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.