Тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг сунгах эсэх санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусна

2024-01-31 Мэдээ, мэдээлэл


Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтын хугацаа өнөөдөр үйлчлээд дуусах гэж байна.

Маргаашаас/2024.02.01/ хуучнаараа юу тэгш сондгой зохицуулалтыг үргэлжлүүлэх үү гэдгийг иргэдийн саналаар шийдвэрлэхээр санал асуулга явуулж эхлээд буй.

Иргэдээс авч буй санал асуулга өнөөдөр 17:00 цагт дуусах юм байна. Тиймээс https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч саналаа өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.

Нэгдүгээр сарын 29-нөөс эхлүүлсэн Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хугацааг сунгахыг дэмжиж байна уу? гэсэн санал асуулгад одоогийн байдлаар 4,577 иргэн оролцсоноос 2,594 буюу 57% нь дэмжихгүй гэжээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.