Экологийн болон Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 19-ний өдөр “Э” нарын гурван иргэдийг хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж түүх соёлын хосгүй үнэт зүйл болох үлэг гүрвэлийн бүтэн ясыг олборлон, бусдад өндөр үнээр худалдах зорилготой байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.
Тэднийг баривчлах үед зорчиж явсан тээврийн хэрэгслээс 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй үлэг гүрвэлийн яс илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Урьдчилсан байдлаар 2023 оны хавар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс уг үлэг гүрвэлийн ясыг олборлож, энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан нөхцөл байдал тогтоогджээ.
Дээрх үлэг гүрвэлийн яс нь түүхийн хосгүй үнэт олдвор болохыг мэргэжлийн байгууллагаас тодорхойлоод буй. Монгол орноос хамгийн анх олдсон цөөн хэдэн үлэг гүрвэлийн нэг нь Протоцератопс хэмээх үлэг гүрвэлийн төрөл юм. Багавтар 1-1,7м орчим урт өвсөн идэшт, дөрвөн хөлт энэ үлэг гүрвэлүүдийн толгойн яс нь том, биеийн уртын бараг 1/3- ийг эзэлнэ.
Ихэнх нь Жодохтын цаг үед олноороо олдож байсан тул үлэг гүрвэлийн өсөлтийн хувирал, өөрчлөлтийг нас насаар нь тодорхойлох боломж нээгдэж ясан биед ажиглагдах хүйсийн ялгааг тогтооход чухал баримт болсон байна.
Түүний эрүүний яс сайн хөгжсөн ба ихэвчлэн бутлаг ургамлаар хооллодог. Биеэр тийм том биш, өнөөгийн хонь шиг учир Цэрдийн галавын хонь хэмээн нэрлэдэг. Протоцератопсын олдвор нь бага нялхаасаа өтөл нас хүртэл дэс дараалан олдсон ийм олдворууд дэлхийд нээгдээгүй байгаа нь шинжлэх ухааны салбарт хамгийн баялаг чухал олдворын тоонд зүй ёсоор тооцогддог байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
16 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.