Хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэхэд ЮУ анхаарах вэ

2023-12-31 Амрах агшин

 

Хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг дагахыг мэргэжлийн байгууллагаас тодруулж байна.

Түүхий ба болсон хүнсийг тусгаарлах нь бичил биетнүүд хүнсэнд дамжихаас сэргийлнэ

-хүнс худалдан авахдаа шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх,

-түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах,

-түүхий мах, ногоо хэрчих тавиур мод болон хутга, жаазуур зэргийг бусад хүнс бэлтгэхэд хэрэглэхгүй байх,

-түүхий өндөгийг чанаж болгосон болох шууд хэрэглэх хүнсний зүйлээс сайтар тусгаарлах,

-тахианы махны шүүсээр бусад хүнсний зүйл бохирдохгүй байхаар сайтар тусгаарлах,

-түүхий хүнсний бүтээгдэхүүнийг чанаж болгосон, шууд хэрэглэх хүнстэй хамт тавихгүй байх, мөн сав суулга, хөргөгчид хамт хийхгүй байх.

Хоол хүнсийг гүйцэд болгох нь бичил биетнийг устгана

-хоол хүнсий зүйлийг зохих хэмд нь гүйцэт, сайтар чанаж болгох,

-шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махны гол хэсгийг зүсэж үзэхэд ягаан шүүс гарахгүй, жигд борлотол гүйцэд чанаж болгох,

-гүний термометр ашиглан хоол хүнсний зүйл гүйцэт болсон эсэхийг тогтмол шалгах байх (чанаж болгосоны дараа гүний хэм 700с-аас багагүй байх),

-хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халаах.

Хоол хүнсийг зөв хадгалах нь бичил биетэн өсч, үржихээс сэргийлнэ

-майонез, мөхөөлдөс, дүүпүү, шар буурцаг, далайн гаралтай хүнс зэрэг түргэн муудах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах,

-түргэн гэмтэх хүнсний зүйлийг худалдаж авсан даруйдаа хөргөгчинд хийнэ,

-хоол хүнсний зүйлийг чанаж болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас удаан хадгалахгүй

-хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх,

-хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах.

Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонгох нь бохирдлоос сэргийлнэ

-зөвхөн баталгаатай ундны усны эх үүсвэрийн усыг хэрэглэх,

-усыг заавал буцалгаж хэрэглэх,

-ус авах, хадгалах савыг тогтмол угааж цэвэр байлгах,

-хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох,

-хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөлийг харах,

-лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодол бамбайсан, хонхойсон, ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан бол авахгүй байх,

-өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах,

-хүнсний ногоо, жимсийг сайтар угааж хэрэглэх,

-зөвхөн хөөрүүлсэн, эсвэл ариутгасан сүү хэрэглэх,

-гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим (температур, чийглэг г.м) алдагдсан, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал нь алдагдсан, хэрэглэх, хугацаа дуусах зэргээр чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох, худалдан авахаас татгалзаж, хэрэглэхгүй байх.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.