2023 оны IV улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, буцаан олголтоо аваарай

2024-01-2 Мэдээ, мэдээлэл


Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын / НӨАТ/ 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа.

Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтойг ТЕГ тодотгов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард багтаан олгох журамтай.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.