Нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар санал солилцлоо

2023-12-3 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ сарын 7-нд хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох юм.

Энэ хүрээнд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ТББ-ын удирдлагууд НЗДТГ-ын ажлын алба болон НХХААГ-ын удирдлагуудтай уулзаж Нийслэлийн хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар санал солилцлоо. Мөн уулзалтаар хотын даргатай хийх уулзалтын бэлтгэл хангах 2 талын ажлын хэсэг гарч, ажиллаж эхэллээ.

Уулзалтаар нийслэлд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулж, хүлэмжийн аж ахуй, агуулах, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүс байгуулахыг судалж шийднэ. Аж ахуйн нэгжүүдийн хүнсний хангамжийг сайжруулах, нэмэх чиглэлээр гаргасан санал хүсэлтийг ямагт дэмжинэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талаар хамтран ажиллах боломжтой” хэмээлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.