НДЕГ: Тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна

2023-12-8 Мэдээ, мэдээлэл


Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Үүнтэй холбогдуулан 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон бол 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ ирэх оноос өмнө гаргахыг НДЕГ-аас мэдээллээ.

Хүсэлтээ цахимаар гаргах бол https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login нэвтэрч хүсэлтээ баталгаажуулна.

Цахим хүсэлтээ 2023 ондоо гаргасан бол өөрчлөгдсөн тэтгэврийг нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгоно. Цахимаар хүсэлт гаргах боломжгүй бол тэтгэвэр авдаг Нийгмийн даатгалын хэлтэст очиж өргөдлөө гаргах боломжтой.

Харин 2018 он болон түүнээс өмнө тэтгэвэр тогтоолгосон, анхнаасаа дундаж цалингүйгээр 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон бол үүнд хамаарахгүй.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.